Зорилго, үнэт зүйлс
Зорилго
 
 
Нийгэмлэгийн зорилго нь эх баригчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдний мэдлэг, дадлага, бүтээлч үйл ажиллагааг дэмжих, хүн амд үзүүлэх эх барихуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, гэр бүл төлөвлөлт, нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх, эх баригчдын үйл ажиллагааг идэвхижүүлэхэд хувь нэмэр оруулахад оршино.
 
 
Үнэт зүйл ба зарчим
 
 
Бид өөрсдийн баримтлах үнэт зүйлс зарчмыг хамтдаа хэлэлцэн, зөвшилцөх замаар, харилцан итгэлцэлд тулгуурлан тодорхойлсон болно. Энэ бол нэг хүний шийдвэр бус, бид бүгдийн хамтын ур ухаанд суурилсан бүтээл юм. Бид аливаа санал шүүмжийг хүлээн авч, улам сайжрах шаардлагатай. 
 
 
Зарчим
 
  • Ил тод, шударга
  • Хүчирхэг 
  • Биеэ даасан, хараат бус 
  • Ашгийн бус 
  • Тэгш хүртээмжтэй 
  • Багаар ажиллах чадвар
  • Харилцан  итгэлцэл
 
Эх баригчийн үнэт зүйлс
 
  • Хүнлэг, энэрэнгүй
  • Мэргэжлийн өндөр ур чадвартай 
  • Аюулгүй, хууль эрх зүйн мэдлэгтэй 
  • Харилцааны өндөр чадвартай
  • Ёс зүй, хариуцлага 
  • Мэргэжилдээ дуртай, хайртай, эзэн нь байх
 
НИЙТЭЛСЭН: 2017-12-20 09:56:33