ЭХ БАРИХЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БУЙ ЭХ БАРИГЧДЫН УР ЧАДВАРЫГ ҮНЭЛСЭН ДҮН, МОНГОЛ УЛС, 2016 ОН

Эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний нэн чухал хэсэг нь эх барихын тусламж үйлчилгээ байдаг. НҮБ-ын хүний хөгжлийн илтгэлд дэлхий нийтэд өндөр ур чадвартай, мэргэшсэн эх баригчдын тоог нэмэгдүүлэх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад нэн ач холбогдолтой хэмээн үзсэн байна (ДЭМБ, 2014). Эх барихын тусламж үйлчилгээ нь жирэмсэн, төрөх, төрсний дараах үед эх, ураг, нярайд үзүүлж буй оношлох, хянах, төрөлт удирдах, илааршуулах, өвчлөхөөс сэргийлэхэд чиглэсэн мэргэжлийн цогц үйл ажиллагаа юм. Дэлхий дээр жилд ойролцоогоор 287000 эмэгтэй жирэмсэн, төрөлтийн хүндрэлийн улмаас нас барж, 2.9 сая нярай амьдралынхаа эхний сард эндэж байна (ЭХЭМҮТ, НҮБ-ын ХС, 2015). Эдгээр сэргийлэх боломжтой нас баралтын дийлэнх нь буурай хөгжилтэй орнуудад тохиолдож байна (World’s midwifery report, 2014). Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлснээр олон эх, нярайг эндэгдэхээс сэргийлэх боломжтой билээ. Эх барихын чанартай, цогц тусламж үйлчилгээг үзүүлэхэд зохих дэд бүтэц, эм хангамж, ус ариун цэврийн байгууламж, харилцаа холбоо болон хүндрэлийн үеийн зөвлөн туслах үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм. ДЭМБ-аас эрүүл мэндийн зургаан ажилтны нэг нь эх барихын ур чадварыг эзэмшсэн байвал эх, нярайн эндэгдлийг бууруулна хэмээн тооцоолсон байдаг (ДЭМБ, 2014). 

Дэлгэрэнгүй харах бол энд дарж үзнэ үү!

 

НИЙТЭЛСЭН: 2018-01-23 12:16:33