Мэдээ, мэдээлэл
|
Энэ сард 43 эмч багаараа Япон, БНСУ-д суралцана
Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28- г нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар төлөвлөж байгаа бөгөөд олон улсын харилцагч салбарын нэгт байгууллагууд, их дээд сургуульд суралцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, энэ сард Япон, БНСУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзлаа. Энэ удаагийн сургалтанд УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ЗӨСҮТ, ЭСҮТ-ийн нийт 43 эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд 14 хоногоос 6 сарын хугацаатайгаар дараахь 6 чиглэлээр сургалтанд хамрагдана.
Үүнд:
|