Монголын эх баригч, бага эмч нарын 2 дугаар чуулган амжилттай болж өндөрлөлөө

Монголын Эх Баригч Бага Эмч нарын 2 дугаар Чуулган 2016 оны 12 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд ЭХЭМҮТ дээр амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганд ЭХЭМҮТ, амаржих газрууд, Дүүрэг, хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллага, 21 аймгийн төлөөлөл бүхий 120 эх баригч төлөөлөгчөөр оролцлоо. Чуулганыг  ЭМЯ, Санте Сюд ТББ, НҮБ-ийн Хүн Амын Сантай  хамтран зохион байгуулсан ба энэхүү чуулганаар эх баригчийн мэргэжил, ур чадвар, төгсөлтийн өмнөх ба дараах сургалтын тогтолцоог шинэчлэх, эх баригчийн ажлын байрны тодорхойлолт, ажлын байртай холбогдсон нэн чухал асуудлууд болон бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулахаар санал бодлоо чөлөөтэй солилцож, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Мөн нийгэмлэгийн бүх гишүүдийн хурлаар нийгэмлэгийн дүрмийг шинэчлэн батлаж, нийгэмлэгийн тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөлийн гишүүдээ сонгож баталлаа.

НИЙТЭЛСЭН: 2016-12-07 13:28:27